Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 01-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг

НИЙТЛЭСЭН: 2017-09-12 10:53:37
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Сүүлийн 17 жилийн хугацаанд хамгийн цөөн хоног /426 өдөр/засагласан Ж.Эрдэнэбатын Засгийн газар тахимаа өгч, МАН-ын бүлгийн 65 гишүүн шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яарч байна. УИХ-ын төвшинд хоёр сар үргэлжилсэн нанчилдаан өнгөн дээрээ өндөрлөсөн ч ажиглагчид “Одоо нам дотроо илүү том зодоон болно” л гэлцэн анаж байна.

Гэвч энэ зодооны үр дүнд Засгийн газрыг огцруулахаар анхлан хөдөлсөн аваргууд хээр хонож, хоосон бэдрэх магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны дараа энэ намын дараачийн дарга, Ерөнхий сайдаар эчнээ тодроод байсан, Шадар сайд асан У.Хүрэлсүхийн нэрийг лав төлөгчид жагсаалтын хамгийн сүүлд бичсэн байна.

Ердөө жил гаруйн өмнө “АН засаглаж чаддаггүй” хэмээн баалж, манай нам ялбал цагийн байдал ч тогтворжоод, эдийн засаг ч сэвхийгээд босоод ирэх юм хуна гэлцэж байсан МАН-ынхан эрх мэдлийн  хаалга татангуутаа хөнжилдөө хөлөө жийлцээд, засгаа татаж унагаад эхэлсэн нь даанч харамсалтай. Ийм болсон намаас ихийг хүлээх шаардлагагүй ч юм шиг.

Атал нөгөө талаас Засгийн газраа огцруулахдаа МАН-ын бүлгийн гишүүдийн хэлсэн, ярьсан зүйл бийг бас мартаж болохгүй. “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэгчээр хэнийгээ томилохоо нам нь мэддэг юм байгаа биз. Гэхдээ хэн нь засгаа тэргүүлж, хэрхэн бялуугаа хуваахаас үл хамаараад ядаж л огцруулсан Засгийн газраасаа давж ажиллах ёстойг тэд мартсан байлаа ч бусад нь сануулах ёстой. Хамгийн наад зах нь сайд нараа томилохдоо хэн их мөнгө төлснөөр нь биш, хэн нь энэ салбарыг илүү мэдэх вэ гэдэг дээр төвлөрч шийдвэрээ гаргах ёстой болж байна. Одоо л эл дол болоод мартагдах тийшээ хандаж яваа болохоос биш Ж.Эрдэнэбатын танхимыг анх байгуулж байх үед салбартаа тэнцэх сайд  тийм олон байгаагүй юм. Барилга барьдаг Б.Чойжилсүрэнд улсын сан хөмрөгийн түлхүүр атгуулж, боловсролын бодлогоо Ж.Батсуурьт бариулна гэж хэн ч төсөөлөөгүй л байлаа, тэр үед.

Дээр нь хоёр нам /АН, МАН/ хамтарч засаг байгуулахдаа цомхотголд оруулаад орхисон дэд сайдын орон тоог МАН дангаараа нугалаад оруулаад ирнэ чинээ хэн нь саналаа. Энэ бүхэн эцсийн дүндээ нөгөө 60 тэрбумын л хаялга болж харагдаж байв. Хэрэв 60 тэрбумын санхүүгийн схемийг Засгийн газрыг байгуулахад  бус, УИХ-ыг бүрдүүлэхэд ашигласан гэвэл, энэ схемээр орж ирсэн 65 хүний ашиг сонирхлыг нэг бүрчлэн гүйцэлдүүлнэ гэвэл нэг байтугай нэлээн хэдэн Засгийн газар хүрэлцэхгүй юм.

Тиймээс засаг байгуулж, буулгаж тоглож байгаа МАН-ын олонхид сануулахад “60 тэрбумын” гэх зайгуул нэрээс ангижрахыг хүсвэл хамгийн түрүүнд салбартаа илүүдэж, төсөвт дараа болсон дэд сайд нараасаа салж үзээрэй дээ. Сайдын эзгүйд семинарын илтгэл танилцуулах, суудал бөглөхөөс өөр эрхэлсэн ажилгүй, эрх мэдэл ч үгүй дэд сайдын албан тушаал МАН-ын үед твитерээр хэрүүл хийхээс өөр боловсролгүй сайтын эрхлэгч, улс төрийн тавцангаас өнөд буусан хуучин кадруудад хангамж эдлүүлдэг халамжийн суудал болоод байгаа.

Дээр нь “Албан тушаал горилсондоо бид Засгийн газраар оролдоогүй, сайдын суудалд шунаагүй шүү” гэж ам андгай тавьсан МАН-ын 31 гишүүн /Т.Аюурсайхан, Сү.Батболд, Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр/ нар шинэ Засгийн газарт сүүдрээ бүү унагаарай даа. Хэрэвзээ 2020 оны сонгуулиар энэ танхимдаа эргэж орж ирье гэвэл.

Уг нь бол “Засаг ажлаа хийж чадахгүй байна” гээд огцруулсан хүмүүст өөрсдөд нь хариуцлагыг үүрүүлээд юу хийхийг харах ёстой юм. Ингэж байж тэр хүн түмний төлөө дуугарсан уу, төрсөн биеэ гэсэн үү? гэдгийг харах боломжтой. Гэвч ам алдвал барьж болдоггүй хойно яалтай. Давхар дээл, давхар дээл гэж харгирч хашгирчихаад өөрөө давхарлаад өмсчихдөг нөхөд ч өмнөх Засгийн газруудад олон л байлаа. Долоон компанийнхаа концессоо далуулаа хуваагаад идчихжээ гэж сонсогдвол бас л нэг эмгэнэл.

Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд төрийн оролцоогүйгээр эдийн засаг урсгалаараа сэргэж, төсвийн орлогыг өдөр өдрөөр зузаатгаж байгаа энэ үед эрх барьж байгаа намын ганц үүрэг нь тэр мөнгийг шаардлагатай салбарт нь зөв зүйтэй хуваарилах л асуудал шүү дээ. Энэ ажлаа л хариуцлагатайхан хийхийн оронд дотогшоо ярьдаг асуудлаа гадагшаа хашгираад, гадагшаа яриад ирсэн ажлаа дотооддоо зодолдож унагаад байвал гавьяа болохоосоо гай удахын л нэмэр.

Эцсийн бүлэгт 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид АН-ыг МАН-аар сольсон шалтгаан нь улс төрийн тогтвортой байдал. Ашиг сонирхлын зөрчилтэй АН-ын олон фракцийг МАН гэдэг нэгдмэл цул хүчнээр сольж, эрх мэдлийг нь тултал нь өгөөд хариуцлагыг нэг мөр үүрүүлэх гэсэн л сонголт байсан. МАН сая Засгийн газраа огцруулснаараа энэ сорилтод аль хэдийн нэг удаа бүдэрчихээд байна. Тиймээс одоо байгуулах Засгийн газар нь мандуулаад тэнгэрт тулдаггүй юм гэхэд онхолдуулаад газартай тэгшилчихэлгүй ирэх гурван жилийг даагаад гарах буурьтай, суурьтай байх ёстой болж байна. Сая хуралдсан ээлжит бус чуулган шиг амных нь салиа арилаагүй “бандааштай” банди нар энэ намын өнгө болж, явах замыг чиглүүлнэ гэвэл жинхэнээсээ “нохойн наадам” болоод өнгөрөх талтай.

 ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN Б.СЭМҮҮН

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Т.БАРХҮҮТЭЙ УЧИР УРГУУЛАН, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН И.ОДОНЧИМЭГТ ХӨӨГДӨН Х-ТҮЦ-с ГАРСАН ГЭХ ЖҮЖИГЧИН Б.ХУЛАНГИЙН ШИНЭХЭН АМРАГ ХЭН БЭ?
3 минут    

Янсан Ядам бурхны гарвал
19 минут    

Iphone 8 утасны танилцуулга
1 цаг    

“Victoria's Secret”-д шинээр нэмэгдсэн 15 моделийг танилцуулж байна
1 цаг    

Дэлхий устахад нөлөөлөх хүчин зүйлс
1 цаг    

Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг хэрхэн арилгах вэ?
2 цаг    

Андроид утастай бол энэ аппликейшнүүдийг БИТГИЙ суулгаарай, таны утсыг эвдэнэ
2 цаг    

Г.Хүрэлбаатар: Талийгаач залуу өөрөө хайч залгичихсан байхыг ч үгүйсгэхгүй
2 цаг    

70 настай Австрали эмэгтэй нэгхэн бүтээгдэхүүнээс татгалзаж гоо сайхнаа хадгалж чаджээ
2 цаг    

Түвдийн залуужуулах 5 дасгал
2 цаг    

Монголоос нууцаар хил давуулсан үлэг гүрвэлийн яс дуулиан тарьж байна
2 цаг    

“Эхнэрээсээ айдаг хүн гэж байдаггүй, эхнэрээ хүндэлдэг л хүн гэж байдаг”
2 цаг    

БНСУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ-д ажлын визээр зорчих эрх нээгджээ
2 цаг    

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
13 цаг    

Эрүүл мэндийн ямар ч асуудалгүй үедээ жирэмсэлбэл хүүхдийн дархлаа сайн байна
14 цаг    

Мөрийтэй тоглож байсан 200 хүний 130-аас хар тамхины шинжилгээ авчээ
14 цаг    

Уксусны 20 хэрэглээ
14 цаг    

Шуурхай Mэдээ: УЦОШТ-с Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
14 цаг    

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
14 цаг    

“Осол” гарахаас хэдхэн хоромын өмнөх 30 фото
14 цаг    

Дотно харилцааны талаарх худал зүйлс
14 цаг    

Энэтхэг охин ширэнгэн ойд сармагчингуудтай амьдарч байжээ
14 цаг    

“YouTube” орлого хуваах зарчмаа чангална
14 цаг    

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна
14 цаг    

Хацу башё: Ахмад бөх Ёшиказе "Аварга, арслангуудын эрлэг" болж байна
15 цаг    

Инстаграмд шуугиан тарьж буй Орос охин
16 цаг    

Хамгийн хөөрхөн бүсгүйчүүд аль салбарт ажилладаг вэ?
17 цаг    

Амралтын өдрийн амтат хоолны жор
17 цаг    

Хүүхдийн дом засал
17 цаг    

Гэр орноо муу энергиэс хэрхэн ”эмчлэх” вэ?
17 цаг    

Үйрүүлж нунтагласан өндөгний хальс рахит, цус багадалтын үед маш тустай
18 цаг    

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна
18 цаг    

ЯПОНД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
18 цаг    

Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг ирэх оны хавар эхлүүлэх саналыг тавилаа
19 цаг    

Витафит монголчуудыг "хөгз мөөгөнцөр"-тэй жүүсээр угжиж байна /Видео/
19 цаг    

Бөөрний өвчин эдгээх уламжлалт Монгол аргууд
19 цаг    

Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа...
20 цаг    

Х.Жүлдыз: Миний ерөнхий байдал Маралаагийн дүртэй 80 хувь төстэй
20 цаг    

Арнольд Шварценеггерийн армид алба хаасан сонирхолтой түүх
20 цаг    

Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ
20 цаг    

Ирэх даваа гарагт өдөртөө -30 градус хүрч хүйтэрнэ
20 цаг    

МАХН УИХ-д төлөөлөлгүй болсон гэв
20 цаг    

Асасэкирюү Б.Дашням ирэх хоёрдугаар сарын 4-нд зодог тайлна
20 цаг    

Ахмадуудын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмлээ
20 цаг    

Казиногийн дилер зургаан сая долларын хасаа хулгайлжээ
20 цаг    

Гар утас жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай нь нотлогджээ
20 цаг    

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД H2 ВИЗЭЭР АНУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
21 цаг    

НИЙСЛЭЛД ЭНЭ ЖИЛ 412.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
21 цаг    

Н.Энхбаяр намтайгаа үлдлээ
22 цаг    

Путин харзны усанд умбажээ
22 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.