Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүнсний аюулгүй байдлын чуулган болно

НИЙТЛЭСЭН: 2017-09-10 13:38:25
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байна.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд хийж байгаа бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо.Энэ удаагийн салбар хуралдаанаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулж буй эрдэмтэд, эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, хүнсний аюулгүй байдал монгол хүний эрүүл мэнд, генийн санд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцлээ.

Уг салбар хуралдаанаар “Монгол хүний эрүүл мэнд – хүнсний аюулгүй байдал”, “Анхан шатны эмнэлгийн байгууллагад хандаж буй өвчтөн, тусламж авч буй иргэдэд тохиолдож буй өвчлөлийн шалтгаанд хүнсний аюулгүй байдал нөлөөлж буй нөлөө”, “Монгол улсын сахарын хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөлөл” зэрэг сэдвээр илтгэл сонсч, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголчууд зуны цагт сүү, цагаан идээ, өвлийн цагт махан хүнс хэрэглэж, экологийн цэвэр хүнстэй байх үедээ эрүүл чийрэг, таргалалтгүй байсан бол хүн амын дийлэнх хэсэг суурин амьдралд шилжсэнээр хүнсний хэрэглээ өөрчлөгдөж, европ маягийн хэрэглээтэй болж, тос, давс, чихэр ихтэй хоол хүнсэнд шилжсэнээр жин нэмэгдэх, даралт ихсэх, зүрх, судасны өвчин, шүдний өвчлөлд нэрвэгдэх, яс сийрэгжих зэрэг сөрөг байдал үүсэх болсныг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор, профессор Б.Энхжарагл хэлж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Наран манал” өрхийн эмнэлгийн эмч Г.Баярсайхан анхан шатны эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн дунд ямар өвчин түгээмэл байгаад судалгаа хийснээ танилцууллаа. Нярай, бага насны хүүхдийн дунд цус багадалт, өсвөр насны охидод төмрийн дутагдал, насанд хүрэгсдэд зүрх судас, элэг, чихрийн шижин, ясны сийрэгжилт, даралт ихсэх, хоол боловсруулах эрхтэн системийн хямрал элбэг байгааг дурдав. Эдгээр нь гол төлөв хоол хүнсний буруу хэрэглээнээс үүддэг байна. Ялангуяа чипс хүүхдийн элэг, ходоодыг гэмтээдэг нь анзаарагджээ.

Гаднаас оруулж ирж буй загас, гахай, тахианы мах нь хүнс гэхээсээ химийн бүтээгдэхүүн гэдэг ангилалд илүү хамаарна. Учир нь эричмжсэн аж ахуйд эдгээр амьтдыг олноор үржүүлж, махны гарцыг нэмэгдүүлэхийн тулд вакцин, химийн нэмэлт тэжээлээр бордсоор химийн хорт бодисын нөлөө, генийн өөрчлөлтөд орсон байдгийг судлаачид дурдлаа.

Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Оюун-Эрдэнэ хүүхдийн үдийн цай хөтөлбөр эрүүл хоолоор хангах  тал дээр дутмаг гэдгийг хэлж байв. Улсын мэргэжлийн хяналтын байгуулллагаас шалгалт ирэх сургаар жилдээ ганц хоёрхон удаа хоолны амт, чанар маш ихээр сайжирдгийг тэрээр хэлсэн юм. Мөн үдийн цайнаас илүү гарсан ороомгийг дахин халааж өгдөг, муудсан төмсний гайгүй хэсгээр сурагчдад хоол хийж өгдгийг ч баримттай хэлж байлаа.

Монголчууд халдварт бус өвчин, хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаар байрт ордог нь буруу хооллолттой холбоотой. Арван хүүхэд тутмын найм нь буруу хооллолтоос шалтгаалсан шүдний цооролт, ходоод, гэдэсний хямрал зэрэг өвчтэй болохыг судлаачид сануулж байлаа. Мөн телевизээр газтай ундаа, чипс, тахианы мах зэрэг хүүхдийн сонирхол татам сурталчилгаа нэвтрүүлдгийг хориглох хэрэгтэйг ч дурдацгааж байв.

Сүүлийн жилүүдэд 26 удаагийн хоолны хордлогод 1575 хүн өртсөн. Үүний 29 хувь нь ЕБС-ийн хоолны газарт, 18 хувь нь ресторан, зоогийн газарт тохиолдсоныг тэмдэглэцгээв. Нийт хоолны хордлогын 72 хувь нь нэгдсэн журмаар хоол бэлтгэдэг, нийтэд үйлчилдэг газруудад илэрсэн байна.

Иймээс зөв хооллолтын хөтөлбөртэй болох, сургууль, цэцэрлэгийн наснаас нь хүүхдийг зөв хоолны дэглэмд сургах, монгол малын мах, сүү, цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэх зэрэгт нэн түрүүнд анхаарал хандуулах цаг болсныг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулах үндэсний чуулган үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээж байлаа.

Эх сурвалж: http://www.president.mn

 

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Доржхандын Төрмөнх телевизийн л хүн дээ...
1 цаг    

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх боломж байна уу?
4 цаг    

Багш нарын цалинг 2018 оны 1 сараас нэмэх тухай албан бичиг өглөө
6 цаг    

Д.Баярсайханы балагт үйлдэл буюу 60 тэрбумын схем Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжив?
6 цаг    

Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна
7 цаг    

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг
7 цаг    

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ
7 цаг    

Азийн АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд маргаашаас эхэлнэ
7 цаг    

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас багш нарт шаардлагынх нь хариуг өглөө
8 цаг    

Эзэмшил газраа өмчлөөрэй
8 цаг    

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нээлтээ хийлээ
9 цаг    

Крис Эванс: Түр зуурын бус мөнхийн хайрыг хүсч байна
9 цаг    

Үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв
9 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье
9 цаг    

Хирояа Ёошида: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг засаж, дэмждэг
10 цаг    

М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь ёс зүйн хариуцлага тооцох ёстой
10 цаг    

ГОО САЙХНЫ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
10 цаг    

“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ
11 цаг    

Ачааны машин осолдсон Солонготын даваанд Д.Оюунхоролын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
11 цаг    

Д.Одонтуяа: Хөнгөвчлөх эмчилгээ нь зовиур шалтгаангүй байлгахаас гадна боломжийн хэрээр насыг нь уртасгадаг
13 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 18-ны өдөр
13 цаг    

Баруун аймгийн нутгаар бороотой, бусад нутгаар 15-29 хэм дулаан
13 цаг    

Бага морь одтой, шарагчин тахиа өдөр
13 цаг    

НӨАТ-ЫН ТЕХНОЛОГИЧДЫГ ШАЛГАСАН ГЭВ
13 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ МАГАДГҮЙ
13 цаг    

Бага насны хүүхэд дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
13 цаг    

Хулгайд алдагдсан "LEXUS 570" машиныг Дарханаас оллоо
13 цаг    

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа
13 цаг    

25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
13 цаг    

Уушги өвддөг хүмүүсийн татгалзах зүйлс
13 цаг    

Денис Кривошеев : Авилгатай тэмцэх нэг арга бол авилгыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг дэмжихгүй, ил тод бичих нь чухал
1 өдөр    

Соёлын ордны хамт олон Туул гол дагуух хогийг цэвэрлэв
1 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
1 өдөр    

Журам зөрчсөн монгол жолоочийг 5000 хүртэл юаниар торгоно
1 өдөр    

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах вэ
1 өдөр    

Д.Гансүрэн: ЭРЭЭНЦАВЫН ТЭМДЭГЛЭЛ
1 өдөр    

ТЭРСЭЛЖ ХАВЧИГДСАН 10 УРАН БҮТЭЭЛЧ
1 өдөр    

"American Days Expo" боллоо
1 өдөр    

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
1 өдөр    

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
1 өдөр    

Архангайн засаг дарга Ц.Мөнхнасан аваар хийж, албаны машинаа “будаа” болгожээ
1 өдөр    

“ӨДРИЙН СОНИН”-Ы СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Д.ГАНСАРУУЛЫН НОМЫН БАЯР БОЛЛОО
1 өдөр    

"РЕАЛ МАДРИД" ХӨЛБӨМБӨГИЙН ХААНЫ ҮЕИЙН АМЖИЛТЫГ ДАВАХАД ГАНЦ ГООЛ ДУТУУ...
1 өдөр    

Таван тэрбум ам.долларын очир алмаас олборложээ
1 өдөр    

Цалингаа нэмүүлэх салбар салбарынхан ээлжлэн жагсаал хийнэ
1 өдөр    

Н.Цэрэнбат: У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжгүй
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг М.Энхболд хүлээж авсангүй
1 өдөр    

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
1 өдөр    

ТТТӨ-өөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжинд анхаарч ажиллахыг санууллаа
1 өдөр    

Багш нарын ажил хаялтыг “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид санхүүгээр дэмжинэ гэжээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.