Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОНЦЛОХ 20 ЭШЛЭЛ

НИЙТЛЭСЭН: 2017-09-08 11:44:37
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өчигдөр буюу УИХ-ын ээлжит бус  чуулганд хэлсэн 20 эшлэлийг онцолж байна. 

  1. Монгол Улсаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “Дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ.
  2. Манай Засгийн газар өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа.
  3. Би танхимынхаа бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан ч танхимаа огцруулах ажлыг өрдөж яваа Шадар сайдын ажилд ч алдаа, дутагдал байсан ч Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй.
  4. Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч, манай танхимыг санаснаараа, илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад эдийн засгийн хүнд нөхцөл байдал, орон нутгийн сонгууль, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бэрхшээл үүсгэж байлаа.
  5. Аль ч улсын Засгийн газрын зовлон нь хийх ажил их, зарцуулах мөнгө багатайд л байдаг. Өмнө ажилласан АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонгоор туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж, боломжит бүх нөхцөлийг шавхан ажиллалаа.
  6. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эдийн засагт гарсан эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш ээ. Энэ бол төр, засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний маань бүтээсэн амжилт, амжилтын эхлэл. Баялаг бүтээгчдийн маань амжилтын буухиа тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх  улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд хүлцэл өчье.
  7. Том төслүүдийн тухайд нийт Монголын ард түмний баялгийг нэг бүлэглэлийн эрх ашигт тааруулан, эсвэл нэг удаагийн сонгуулийн PR-аа бодож баялгийн эздэд нь ашиггүйгээр шийдэх эрх надад байгаагүй, цаашид ч байх ёсгүй.
  8. Би өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус нь хариуцлагаа хүлээх ёстой.  
  9. Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг. Эр улсын нөхөрлөл насан туршийнх байх ёстой. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүй.
  10. Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон. Шилж сонгож томилсон нь ч бий, намын шугамаар, УИХ-ын гишүүдийн хүсэлтээр томилсон нь ч бий.
  11. 2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН хэнтэй ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай.
  12. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт биш юм.
  13. Энэ УИХ, түүний байгуулсан Засгийн газрын шийдвэр бүрээс гагцхүү Монгол Улс, Монголын ард түмэн л хожиж байх ёстой. Ард түмнээ басамжлах хэрэггүй.
  14. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийг ард түмэн маш сайн мэднэ. Тэд энэ замаар сүүлийн 25 жил явж, улс төрийн тогтворгүй байдлыг зовлонг үүрч, золиос нь болж ирсэн.
  15. Өнөөдрийн нийгэмд, иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнх нь улстөрчид бидний эрх ашгийн буруу эрэмбэ, утгагүй улстөржилтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаанаас сургамж авах цаг болжээ.
  16. Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан Засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна.
  17. Бид өнөөдөр улс төрийн тогтворгүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай.
  18. Хууль зөрчсөн үйлдлийн төлөө бус, харин МАН-ын даргын сонгуулийн бэлтгэл болгож төр, улсынхаа Засгийн газраар төрийн эрх дээд байгууллага нь туг тахилаа.
  19. Бид 65-уулаа буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай.
  20. Миний бие ямагт Монгол Улс, монголчуудынхаа эрх ашгийг бодож үнэний төлөө бат зогсох болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Доржхандын Төрмөнх телевизийн л хүн дээ...
1 цаг    

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх боломж байна уу?
4 цаг    

Багш нарын цалинг 2018 оны 1 сараас нэмэх тухай албан бичиг өглөө
6 цаг    

Д.Баярсайханы балагт үйлдэл буюу 60 тэрбумын схем Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжив?
6 цаг    

Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна
7 цаг    

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг
7 цаг    

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ
7 цаг    

Азийн АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд маргаашаас эхэлнэ
7 цаг    

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас багш нарт шаардлагынх нь хариуг өглөө
8 цаг    

Эзэмшил газраа өмчлөөрэй
8 цаг    

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нээлтээ хийлээ
8 цаг    

Крис Эванс: Түр зуурын бус мөнхийн хайрыг хүсч байна
9 цаг    

Үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв
9 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье
9 цаг    

Хирояа Ёошида: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг засаж, дэмждэг
10 цаг    

М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь ёс зүйн хариуцлага тооцох ёстой
10 цаг    

ГОО САЙХНЫ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
10 цаг    

“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ
11 цаг    

Ачааны машин осолдсон Солонготын даваанд Д.Оюунхоролын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
11 цаг    

Д.Одонтуяа: Хөнгөвчлөх эмчилгээ нь зовиур шалтгаангүй байлгахаас гадна боломжийн хэрээр насыг нь уртасгадаг
13 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 18-ны өдөр
13 цаг    

Баруун аймгийн нутгаар бороотой, бусад нутгаар 15-29 хэм дулаан
13 цаг    

Бага морь одтой, шарагчин тахиа өдөр
13 цаг    

НӨАТ-ЫН ТЕХНОЛОГИЧДЫГ ШАЛГАСАН ГЭВ
13 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ МАГАДГҮЙ
13 цаг    

Бага насны хүүхэд дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
13 цаг    

Хулгайд алдагдсан "LEXUS 570" машиныг Дарханаас оллоо
13 цаг    

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа
13 цаг    

25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
13 цаг    

Уушги өвддөг хүмүүсийн татгалзах зүйлс
13 цаг    

Денис Кривошеев : Авилгатай тэмцэх нэг арга бол авилгыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг дэмжихгүй, ил тод бичих нь чухал
1 өдөр    

Соёлын ордны хамт олон Туул гол дагуух хогийг цэвэрлэв
1 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
1 өдөр    

Журам зөрчсөн монгол жолоочийг 5000 хүртэл юаниар торгоно
1 өдөр    

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах вэ
1 өдөр    

Д.Гансүрэн: ЭРЭЭНЦАВЫН ТЭМДЭГЛЭЛ
1 өдөр    

ТЭРСЭЛЖ ХАВЧИГДСАН 10 УРАН БҮТЭЭЛЧ
1 өдөр    

"American Days Expo" боллоо
1 өдөр    

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
1 өдөр    

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
1 өдөр    

Архангайн засаг дарга Ц.Мөнхнасан аваар хийж, албаны машинаа “будаа” болгожээ
1 өдөр    

“ӨДРИЙН СОНИН”-Ы СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Д.ГАНСАРУУЛЫН НОМЫН БАЯР БОЛЛОО
1 өдөр    

"РЕАЛ МАДРИД" ХӨЛБӨМБӨГИЙН ХААНЫ ҮЕИЙН АМЖИЛТЫГ ДАВАХАД ГАНЦ ГООЛ ДУТУУ...
1 өдөр    

Таван тэрбум ам.долларын очир алмаас олборложээ
1 өдөр    

Цалингаа нэмүүлэх салбар салбарынхан ээлжлэн жагсаал хийнэ
1 өдөр    

Н.Цэрэнбат: У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжгүй
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг М.Энхболд хүлээж авсангүй
1 өдөр    

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
1 өдөр    

ТТТӨ-өөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжинд анхаарч ажиллахыг санууллаа
1 өдөр    

Багш нарын ажил хаялтыг “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид санхүүгээр дэмжинэ гэжээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.