Монгол, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг болно
Монгол, Хятадын аялал жуулчлалын өдөрлөгийг БОАЖЯ Нийслэлийн Засаг даргын Аялал жуулчлалын газартай хамтарч долоодугаар сарын 22-23-ны өдөр зохион байгуулж байна.
Хөрш хоёр орны аялал жуулчлалын өдөрлөгийн хүрээнд долоодугаар сарын 22-ны өдөр Монгол-Орос-Хятад Улсын "Цайны зам"-ын дурсгалын хөшөөний нээлт Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжин клубын зүүн урд байрлах Дулмаалин хийдийн хашаанд үдээс хойш болно. Мөн энэ сарын 23-ны өдөр “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болох ажээ. Тус тоглолтод Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы 90 хүүхдүүд оролцох юм байна.
Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2014 оноос хийсэн гурван удаагийн уулзалтын үр дүнд Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан. Монгол Улсын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятад Улсын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл оржээ. Энэ нь "Цайны замын аялал жуулчлал"-ын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн байна.
Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан "Цайны зам" аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны долоодугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын Олон улсын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн оны 10 дугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын Олон улсын холбооны нарийн бичгийн дарга нар байгуулагджээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хороо нь Цайны замын Олон улсын холбооны нарийн бичгийн дарга нарын үүргийг гүйцэтгэж байгаа юм байна. Тус холбооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 2016 оны 10 дугаар сард Бээжинд болсон хурлаар батлагджээ.
Хөрш гурван орны хамтарсан 2017 оны төлөвлөгөөний дагуу энэ оны зургаадугаар сарын 21-24-нд ОХУ-ын Буриад улсын Улаан Үүд хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хоёрдугаар уулзалт болсон юм. Энэхүү уулзалтанд оролцох замдаа БНХАУ-ын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао Монгол Улсад зургаадугаар сарын 19-20-ны өдрүүдэд айлчилсан байна.
Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд хоёр өдөр Улаанбаатар хотноо болох Хятад, Монгол хоёр орны аялал жуулчлалын өдөрлөг нь БОАЖЯ хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна. Энэхүү өдөрлөг нь Цайны замын Олон улсын холбооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ. Түүнчлэн Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн Монголд болох өдөрлөгт оролцохоо илэрхийлсэн байна.
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” нь дараах багц хөтөлбөрүүдийн хүрээнд болно.Үүнд:
- Монгол-Хятадын Цайны замын Олон улсын аялал жуулчлалын форум
- Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
- Авто аяллын нээлтийн ажиллагаа
- Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
- Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
- Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
- Нүүдэлчдийн наадам
Тус өдөрлөгийг БНХАУ-ын 25 томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хүрэлцэн ирж, сурвалжилж, шууд эфирээр Хятад орон даяар дамжуулна гэж мэдэгджээ.
Б.Баярмаа
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.