Гуравдагч хөрш буюу Стратегийн түнш
Японы парламентын танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилж байна. Энэ нь ноён Т.Оошима болоод Японы парламентын танхимын даргын хувиар ч Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал. Тиймээс хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудас нээж байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн хүрээнд дээрх айлчлал болж байгаа давхар онцлог агуулж буй. Ноён Т.Оошима сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Эрх чөлөө, ардчилал гэсэн үндсэн хүчин зүйлийг хуваалцдаг Монгол Улс бол бидний орлуулшгүй түнш мөн. Стратегийн түншлэлийн харилцааг аль, аль талдаа баримталж, цаашид тэрхүү харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа улс төр, гадаад бодлого, эдийн засаг, соёл урлаг, спорт зэрэг өргөн хүрээнд хөгжүүлж явъя гэдэг дээр санал нэгдлээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Засгийн газар шинэчлэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан Япон улсын зүгээс гурван жилийн хугацаатай 850 сая ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлж ажиллана” гэдгээ хэлсэн.
Японы парламентын танхимын дарга Т.Оошима айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын даргатай уулзалт хийж, Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хийсэн уулзалтын үеэрээ “Хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь нь эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж, хуваалцдагт оршино. Өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Аливаа улсын эдийн засгийн хөгжилд сайн, муу үе ирдэг. Япон Улсын эдийн засаг 1945 онд өндөр өсөлттэй байсан ч удалгүй их хямралд өртсөн. Тэр үед хэд хэдэн удаа татвар нэмж байж санхүүгийн байдлаа сэргээж байсан.
НӨАТ-ыг нэмэх шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд ард түмэндээ хүндлэгдсэн томоохон улстөрчид ялагдал хүлээж байсан тохиолдол бий. Гэсэн ч үр дүнд нь бид эдийн засгаа сэргээж авсан. Үүний нэгэн адил танай Засгийн газар энэ хүнд үеийг даван туулж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээсэн шигээ бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн туршлагаасаа хуваалцав.
Тэрбээр хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад түлхүү хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Манай улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн, хоёр нийгмийн завсрын хүндхэн жилүүдэд “гараа сунгаж” буцалтгүй тусламж үзүүлж байсан хамгийн анхны орны нэг бол Япон улс. Өнгөрсөн хугацаанд Япон улсын зүгээс буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийг манай улсад хэрэгжүүлсээр ирсэн. Жишээлэхэд, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулиудын барилгыг шинээр барьсан. Эдүгээ Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж, нисэх онгоцны буудлын төсөлд япон тал хамтран ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн шинэ дунд хугацааны хөтөлбөрт 2021 он хүртэлх хугацаанд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаа болон хүний нөөцийг бэлтгэх зэрэг төрөл бүрийн салбарт Япон, Монгол хоёр улс хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тодорхой заалтуудыг тусгасан юм. Олон улсын талбар дахь хамтын ажиллагаанаас эхлээд Япон, Монгол хоёр улс идэвхитэй харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэнээр харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр зорьж байгаа билээ.
Японы парламентын танхимын дарга Т.Оошимагийн айлчлал өнөөдөр Хөшгийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажлын явцтай танилцсанаар өндөрлөнө.
Эх сурвалж: http://www.shuud.mn Н.Энхлэн
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.