Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Золжаргал 1500 цэцэрлэгийг 1000 хүрэхгүй хоногт “залгилаа”

НИЙТЛЭСЭН: 2017-05-26 11:45:57
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

-Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохыг иргэд хүлээж байна-

Д.Булган

УИХ-ын долоон гишүүн Төвбанкны дөрвөн жилийн “ажилтай” 60 гаруй хоногийн турш танилцаж, нийтдээ 3.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд буй. Үүнийгээ ч холбогдох Байнгын хороодод танилцуулсан нь олны анхаарлыг татах онцгой сэдвийн нэг болоод байна. Энэ байдалтай холбогдуулан цахим орон зайд маш олон иргэн “Нээрээ Н.Золжаргал хаана байна” гэсэн хариулт нэхсэн асуултыг ээлж дараалан тавьсаар байна.

Учир нь 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг хоёр тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулдаг гэж тооцвол өнгөрсөн дөрвөн жилд Төвбанкийг удирдаж байсан эрхмүүд 1500 цэцэрлэг барих мөнгийг үгүй хийсэн гэсэн үг. Харин нэг км автозамыг 500 сая төгрөгөөр барьдаг гэж үзвэл 6000 км урт автозамтай болох байсан боломжийг 1000 гаруй хоногт л алджээ. Тэгвэл хамгийн ойрын жишээг авч үзвэл улсаас жилдээ зөвхөн ахмад настнуудын тэтгэвэрт 1.3 их наяд төгрөг шаардлагатай болдог. Энэ нь ч тухайн жилийн улсын төсвийн мөн л багагүй хувийг эзэлдэг юм. Ингэж үзвэл Н.Золжаргал тэргүүтэй цөөн хэдэн нөхөр Монгол Улсын тэтгэвэр авдаг нийт ахмадын хоёр жил гаруйн орлогыг дөрвөн жил хүрэх үгүйтэй хугацаанд алга болгож амжсан болж таарч байна. Өөрөөр хэлбэл манай улс Тэтгэврийн даатгалын сангаас өндөр настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон тэжээгчээ алдсан, цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа 371.6 мянган иргэнд сард 120 тэрбум буюу жилд 1.3 их наяд төгрөг олгосон байдаг. Ингэхээр 370 гаруй мянган иргэний гурван жил орчмын тэтгэвэр, халамж, тэтгэмжийг Засгийн газартайгаа хамжин юүлсэн гэсэн үг. Энэ мэт тодорхой тоотой харьцуулаад үзэхэд Монголбанкны өмнөх удирдлагууд хэрхэн тансаглаж байсан нь ойлгомжтой. Хэдийгээр Төвбанкны удирдлага хараат бус, бие даасан байдалтай ажиллах ёстой ч ийм их хэмжээний хөрөнгийг нууц байдлаар зарцуулах эрхийг ямар ч хууль олгоогүй. Нууц байдлын цаана шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль бусаар хэрэгжүүлснээс эхлээд мэдээж хуулийн маш олон зүйл, заалт зөрчсөн нь ойлгомжтой. Ийм байдалд хүргэхэд тухайн үеийн Засгийн газрын захиас, даалгавар голлон нөлөөлсөн нь ч маргаангүй. Энэ бол АН-ын тухайн үеийн удирдлагуудыг ч холбогдуулан шалгах том үндэслэл болох юм. Учир нь өмнөх УИХ-ын үед Монгол Улсын Төвбанк Засгийн газрын хэтэвчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэдний даалгавраар өр тавьж, захиалгаар нь мөнгө хэвлэдэг байсан тухай ч үндэсний эдийн засагчид хэлдэг. Харин Монголбанкыг Засгийн газрын халаас төдий ажиллаж байгаа тухай Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагууд олон удаагийн дүгнэлт гаргасан нь бий... Хамгийн гол нь Монголбанкны үйл ажиллагааг Төвбанкны тухай хуулиар маш тодорхой зааж өгсөн. Ийм байтал хуульд заагаагүй хөтөлбөр хэрэгжүүлж, улсад биш намд үйлчилсэн нь зориуд зохион байгуулсан ажил гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Уг нь банкны салбарт олон жил ажилласан Н.Золжаргал Төвбанкны тухай хуулийг хэнээс ч дутуугүй мэдэх учиртай. Тиймээс хамгийн түрүүнд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэргүүн эгнээнд хариуцлага хүлээж, үүссэн хохирлыг барагдуулах учиртай Н.Золжаргал эх орноосоо зугтан гараад удаж байна. Өдөө түүнийг Сингапурт “амарч” яваа гэсэн сураг төдий л мэдээлэл иргэдийн дунд ам дамжин явна. Угтаа Н.Золжаргалыг хуулийн байгууллага хоёр жил гаруйн өмнөөс эхлэх шалгах ёстой байсан юм. Наандаж төгрөгийн ханшийг тогтоох арга хэмжээ аваагүй, төрөл садан танил талдаа албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгийг бэлэн ба бэлэн бусаар хуваарилсан гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь огцруулж болох байлаа. Түүний зүгээс Монголбанкны цөөн тооны ажилчдад орон сууцны дэмжлэг, буцалтгүй тусламж болон бусад хэлбэрээр нийтдээ 3.7 тэрбум төгрөгийг тарааж өгсөн байдаг. Энэ талаар ч 2015 оны арванхоёр дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Уянгын зүгээс АТГ-т хандсан боловч түүнийг шалгаагүй. Энэ байдлыг харин ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарладаг билээ. Мөн 2015 онд Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт Үндэсний аудитын газраас шалгалт хийж, цөөнгүй зөрчил илэрүүлсэн боловч тухайн үед төрийн эрхэнд байсан эрхмүүд газар авахуулаагүй юм. Тухайн үеийн дүгнэлтээр ч мөнгө хүүлэх үйл ажиллагаа явж байгааг анхааруулсан нь ч бий. Мөн л шалгалтаар илэрсэн энэ зөрчил, дүгнэлтийг тухайн үед АТГ тоогоогүй...

Гэтэл Төвбанкинд үүсээд байгаа гурван их наяд төгрөгийн зөрчлийн багаггүй хувь нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга нарын гаргасан шийдвэртэй холбоотой байсан аж. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Эдгээр хүнийг хуулийн байгууллагад ийм үндэслэл, баримтаар шалгуулна гэдэг саналыг бид гаргасан. УИХ-ын чуулганаас гарах тогтоолоор хариуцлагын хэлбэрийг тодорхой болгоно. Учир нь дан ганц ажлын хэсгээс тогтоодоггүй” гэж ярив. Түүний энэ хэдхэн өгүүлбэр 1500 цэцэрлэгийн барилга “залгисан” нөхдөд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шийдвэрт Ажлын хэсэг хүрсэн гэдгийг илэрхийлж байна. Шалгалтаар тухайлбал “Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт 29.7 тэрбум төгрөгийн зээл долоон компанид олгосон. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн малчин” хөтөлбөрт 120 тэрбум төгрөг жилийн гурван хувийн хүүтэй, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд найман тэрбум нэг хувийн хүүтэй, “Сайн хувьцаа” хөтөлбөрт 374 тэрбум төгрөг нэг хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсан. АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилтэд Монголбанкнаас барьцаат зээл болон урт хугацаат санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлсэн. Зочид буудлуудад зориулж, 108.4 тэрбум төгрөгийн зээл, ASEM Vella цогцолборт 125 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь илэрчээ.  Мөн “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 45 аж ахуйн нэгж 369.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь илэрчээ. Үүний зэрэгцээ дэвшүүлсэн зорилтдоо Монголбанк энэ хугацаанд хүрэх нь байтугай дөхөж ч байсангүй. Тухайлбал 2012-2014 оны хооронд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, 2013, 2014 онд найман хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг 2012 онд 14 хувь, 2013 онд 12.5 хувь, 2014 онд 11 хувь болгож хэтрүүлсэн. 2015, 2016 онд долоон хувьд байлгах атал 2015 онд 11.9 хувь, 2016 онд 1.1 хувьтай гэсэн дүн гаргажээ. Энэ мэтээр Монгол Улсын эрдэнсйин санг эзэмшиж байсан нөхдүүдийн зөрчил, алдаатай бодлогын гажиг уртаас урт үргэлжилнэ.

Хуулиар бол Төвбанкны бодлогын алдаанаас үүссэн хохирлыг улсын төсвөөс “хаах” учиртай. Ингэхдээ Засгийн газраас үнэт цаас гаргах замаар татвар төлөгчдийн халаасыг тэмтэрнэ гэсэн үг. Гэвч одоог хүртэл манай улсын төсөв, санхүүгийн байдал сайнгүй хэвээр. Тэгвэл ажлын хэсгийн ахлагчийн хэвлэлд өгсөн ярилцлагад  “...хариуцлагыг сануулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардана...” гэсэн өгүүлбэр “явж” байна. Тэгэхээр шалгалт хийсэн долоон гишүүн ямартай ч шударга шүүхийн шийдвэрийг шаардаж ажиллах бололтой.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.