Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2023 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Тахь” Монгол эх нутагтаа 25 жил налгар идээшин нутагшсаар

НИЙТЛЭСЭН: 2017-04-15 16:44:56
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

Дэлхийн талыг хэсч, хэрэн нутаглаж явсан тахь бол Монголын байгалийн уугуул амьтан. Харин одоо Монгол эх нутагтаа тахь идээшиж, сэргээн нутагшуулсны 25 жилийн ой энэ жил буюу 2017 онд тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Олон Улсын Тахь групп 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын  төвд  байрладаг  Blue moon уран зургийн  галерейд “ТАХЬ ЭХ НУТАГТАА” сэдэвтэй үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Энд зүүн гарын говьд нутагшуулж байгаа тахийн сүрэг болон тус бүс нутгийн онцлогийг харуулсан шилдэг зургуудаас бүрдсэн үзэсгэлэн, худлалдаа болж байна. Үзэсгэлэн энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх юм. Нээлтийн үеэр Швейцарийн хөгжлийн агентлаг ерөнхий консул хатагтай Габрийла Шпирли болон Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан, Тахь төслийг санаачлагч, Олон Улсын Тахь группын хүндэт гишүүн О.Доржраа, Олон Улсын Тахь группын Монгол дахь товчооны захирал Н.Энхсайхан нар оролцож, үг хэлсэн юм. Энд бас Швейцариас Олон Улсын Тахь группын удирдагч, доктор Анита Фахрни-Минер /Anita Fahrni-Minear/ хүрэлцэн ирсэн байлаа.

Швейцарийн хөгжлийн агентлаг Монголын дархан цаазат бүсийн нутагт байгаа иргэдийг байгаль орчин, дархан цаазат ховор амьтдаа хамгаалахад нь туслаж, мөн тэдний үр хүүхдүүдэд англи хэл зааж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа зэрэг нь Монгол-Швейцарийн харилцааг ойртуулан идэвхжүүлж байна гэж нээлтийн эхэнд ярилаа. Эх нутагтаа нутагшаад 25 жил идээшиж буй тахинууд, монгол байгаль орчиндоо дасан үржиж байгаа нь энэ үзэсгэлэнгийн зурагнуудаас сонирхолтой харагдаж байлаа. Гадаад, дотоодын олон хүмүүс хүрэлцэн ирж, тахины гэрэл зургуудыг таалан үзэж байв.

Энэ үеэр Олон Улсын Тахь группын хүндэт гишүүн О.Доржраа хэлэхдээ “Тахийг Монгол эх нутагт нь нутагшуулах тухай асууудал 1985 онд Москва хотод Орос, Монголын эрдэмтэн, судлаачдын дунд анх яригдаж, дараа нь бэлтгэл ажил эхэлсэн юм. Хамгийн гол нь Монгол нутгаас тахийг нутагшуулах газрыг шилж сонгох ажлыг гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийн хүчээр зохион байгуулсан. Ер нь тахийн уугуул нутаг бол Хустайн нуруу юм. 1990 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр тахийг нутагшуулах болсон. Ингэд тухайн үеийн Байгаль орчны сайд асан н.Батжаргал тогтоол гаргаж, 1992 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд тахийг эх нутагт нь анх авчирсан түүхтэй. Тахийн сүргийг үржүүлэхэд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр их байгааг тэмдэглэх ёстой. Одоо тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх асуудал УИХ-ын хуралдаанаар яригдаж байгаа. Тахь Монгол эх нутагтаа улам их үржиж, тахийн судлал ч хөгжинө гэдэгт итгэж байна.” гэж онцоллоо.

Тахь нутагшуулах ажлын бэлтгэлийг 1986-1990 онуудад хийжээ. Тахиа эх нутагтаа нутагшуулах гэж газраа сонгох эрэл хайгуул хийж эхлээд Богд уулын Өвөр Зайсангийн хөндийг товлосон байжээ.  Гэвч тэр газар нутаг нийцэхгүй болж, үргүй зардал зарцуулж өнгөрсөн юм байна.  Дараа нь олон улсын эрдэмтэдтэй зөвлөлдөж, очиж үзээд Дархан цаазат Зүүн говийг сонгосон байна. Энэхүү говь нь тахийн уугуул нутаг байсан гэнэ. Тиймээс уугуул нутагт нь анхны тахийн сүргийг Голландаас Хустайн нуруунд авчирчээ. Одоо Хустайн нуруу, Хомын тал, Тахийн тал хэмээх газруудад тахь налгар сайхан нутагшиж байгаа юм. Энэхүү идээшиж буй газрууд адууны өвөг гэлцдэг тахь үржүүлгийн бүс нутаг болсон байна. Тахь нь манай орны унаган амьтан аж.

14 жил тахь судалж байгаа Д.Өсөхжаргал гэх залуу энэхүү үзэсгэлэнг сонирхож байхад санал солилцсон юм. Тэрээр ”Тахь бол зэрлэг амьтан учир ургамал, өвсөн тэжээлээр хооллодог. Монголд анх бүр эрт 970-аад онд тахь байсан гэж түүхэн эх сурвалжид товчхон дурдсан байдаг. Хамгийн анх 1992 онд 16 тахийг Монгол эх нутагт нь тээвэрлэн авчирсан гэдэг. Ингээд энэ оноос хойш тэгш тоотой жилүүдэд дөрвөн удаа тус бүр 16 тахийг Монголд авчирсан юм билээ. Нийт 84 тахь авчраад одоо 400 орчим тахьтай болж байгаа юм.” гэж сонирхууллаа.

Өнгөрсөн оны 7 дугаар сарын эхээр / 8-9-нд/ Чех Улсын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь тээвэрлэн авчирч, Зүүн говьд нутагшуулсан. Чех Улсаас манай улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова тахь авчрах энэ үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа “Монгол орны байгаль хамгаалах салбар болон тахь нутагшуулах ажилд хоёр орны хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг тод үйл явдал нь манай Чех Улсын Амьтны хүрээлэнгээс өнөөдөр дөрвөн тахь авчирлаа. Цаашид эх нутагтаа сүрэгтэйгээ нийлж, үржинэ. Прага хотын амьтны хүрээлэн нь Монгол тахийг аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус хүрээлэн Монголд гурав дахь удаагаа тахийн сүргийн бүтцийг сайжруулах ажлыг зохин байгуулсан. Ер нь Чехийн Засгийн газрын  дэмжлэгтэйгээр  тахийг хамгаалах чиглэлд хоёр төрлийн төслийг хэрэгжүүлсэн” гэж хэлж байсан. Тахийг Монгол эх нутагт нь нутагшуулан үржүүлэхэд Швейцариас гадна Чех Улсын хувь нэмэр их байгааг энд бас тэмдэглэх ёстой юм. Чех Улсын ЭСЯ-ны зүгээс тахь нутагшуулж буй манай улсын орон нутгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах боловсролд нэлээд анхаарч ажилласан байна. Мөн хүүхэд залуусын дунд экологийн клуб байгуулах, тахийн дүрс бүхий  эсгий урлалыг хөгжүүлэх зэргээр хоёр тал хамтран ажиллажээ.

Үзэсгэлэнгийн үеэр тахийг олон жил судалж байгаа эрдэмтэн судлаач, Олон улсын Тахь группын хүндэт гишүүн О.Доржраагаас тахь яагаад гадаад орон руу өмнө нь хэсч байсан талаар тодруулахад “Тахийг“Прижевальскийн адуу” хэмээн нэрлэж, алдаршсан юм. Тахь нь 1700-аад онд дэлхийн олон улс оронд тархан амьдарч байсан. 1896 онд Оросын судлаачид анх Монголоос тахь барьж эхэлсэн байгаа юм. Оросууд Ховд аймгийн Алтай, Үенч болон Зүүн гарын говь нутгаас анх тахийн унагыг олноор барьж Украин, дараа нь Герман руу гаргасан түүхтэй. Хамгийн сүүлийн байдлаар Германы нэгэн худалдаачин 88 унага барьж Европын  бусад орнуудад тараасан байгаа юм. Эндээсээ үржин улмаар Голланд, Швейцарь, Англи,  Америк руу ачигдсан гэсэн мэдээллүүд бичигдсэн байдаг гэж хэлж байлаа.

Ингэж л харийн нутаг руу одсон Монгол тахь эх нутгийнхаа байгальдаа эргэн ирж, олширчээ. Харин Чехийн судлаачид тахийн удмын санг нарийвчлан судалж байсан учир энэхүү мэдээлэл тэнд түүх болон хадгалагдан бичигджээ. Үүний үр дүнгээр монголчууд байгалийн ховор амьтан тахийг хайрлан, хамгаалж чаддаг болсны илрэл энд дурдсан үйл явдлууд мөн. Иймээс тахийг хайрлаж хамгаалах өдрийг тэмдэглэж байгаа нь энэ юм. Дашрамд сонирхуулахад, Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан тахийн сүрэг олон жилийн өмнө байжээ. Монголоос авч явсан тэр 88 буюу үлдсэн 13 тахийн  удам угсаа нь одоогийн Шинжаан Уйгарын нутагт нутагшсан байдаг гэж дуулдлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн ерөнхий консул хатагтай Габрийла Шпирли тахь эх нутагтаа үржин, тавтай нутагшиж байгаа талаар тэмдэглэхдээ “Тахь нь зөвхөн монголчууд төдийгүй хүн төрөлхтөний өв гэдгийг бид өнөөдөр илүү сайн ойлгосон байх. Говь нутгийн онцлог байхгүйгээр говь гэж байхгүйтэй адил монголчуудын хувьд энэхүү хийморлог, зэрлэг адуу нь тасралтгүй үргэлжлэх “Тал нутгийн илэрхийлэл” юм. Тахийн хувь заяа 30 жилийн өмнө тодорхой бус байсан хэдий ч одоогоос 25 жилийн өмнөөс тахь өөрийн эх орондоо давхих болсон юм. Энэ нь хүн төрөлхтний бэлэг ба аливаа төрөл зүйл хэрхэн хурдан устаж үгүй болдог, сүүлийн мөчид эргэн сэргээн нутагшуулахад хэр их зардал гардаг болохыг харуулсан анхааруулга байлаа. “ гэжээ.

Хамгийн гол нь өнгөрсөн он жилүүдэд тахь байгальд зэрлэгээрээ үзэгдэхээ больж устаж эхэлсэн гэдэг. Ийм нөхцөл байдалтай байхад тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулж чадсан нь байгаль орчныг хамгаалахад оруулсан гадаад, дотоодын байгууллагын маш том хувь нэмэр болсон байна. Ийнхүү Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүргийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэн, энэ өдрийн арга хэмжээ нотлон харууллаа.

                     Б.Баярмаа

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
20 цаг    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
20 цаг    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
20 цаг    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
20 цаг    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
20 цаг    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
23 цаг    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 өдөр    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 өдөр    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 өдөр    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 өдөр    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 өдөр    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 өдөр    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 өдөр    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 өдөр    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 өдөр    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 өдөр    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 өдөр    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 өдөр    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 өдөр    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 өдөр    

Алтны үнэ өсжээ
1 өдөр    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 өдөр    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 өдөр    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 өдөр    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 өдөр    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 өдөр    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 өдөр    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 өдөр    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 өдөр    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 өдөр    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 өдөр    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 өдөр    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 өдөр    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 өдөр    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 өдөр    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 өдөр    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 өдөр    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 өдөр    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 өдөр    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 өдөр    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 өдөр    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 өдөр    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 өдөр    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 өдөр    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 өдөр    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
2 өдөр    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.