Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Сансарын жуулчлал хаяанд ирлээ

НИЙТЛЭСЭН: 2017-03-27 10:44:18
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Америкийн баруун эрэг, Лос Анжелес хотоос автомашинаар цаг хагас туулах зайд, цөл дунд нэгэн жижиг хот бий. 4000 оршин суугчтай Мохабэ хотын ойролцоох хуучин нисэх буудалд ашиглалтаас гарсан онгоцнуудыг байрлуулсан байдаг учир саяхныг хүртэл нисэх онгоцны оршуулгын газар хэмээн нэрлэгддэг байжээ. Гэвч 2004 онд уг нисэх буудалд туршигдсан нэгэн шинэ бүтээл Мохабэ хотыг дэлхий даяар алдаршихад хүргэсэн юм.

Тэр бол хувийн компаний бүтээсэн хамгийн анхны сансарын хөлөг Спейсшип-1 байв.    Түүнээс хойш АНУ-ын засгийн газар Мохабэ хотыг сансарын нисэх буудал хэмээн албан ёсоор зарлаж, тэнд сансарын технологийн хөгжүүлэлт хийж буй хувийн компаниуд төвлөрөх болов. Нисэх зурвасаас сансарын хөлгийн туршилтын загваруудыг өдөр тутам хөөргөж, хүн амын нягтаршил багатай уг хотын орчимд агаарын тээврийн хуваарьт нислэгүүдийн хооронд пуужингийн туршилтыг ч хийх боломжтой болов. Өөрөөр хэлбэл Мохабэ хот АНУ-ын сансарын "цахиуртын хөндий"-д тооцогдож байна.  Энэ бүхний эхлэлийг тавьсан хүн бол нисэх техникийн инженер Барт Рютан (Burt Rutan) юм. Түүний сонирхол хүүхэд байхаас эхлэн нисэх онгоцонд татагдах болж, 8 настайдаа нисэх загвар угсарч эхэлжээ. Түүнийг 10 настай байхад 1950-аад оны сүүлчээр байлдааны нисэх онгоцны хурдны дээд амжилтууд удаа дараалан эвдэгдсэн нь нисэх технологийн ертөнцөд шимтэн дурлахад хүргэв. Түүний бүтээсэн загварууд элдэв уралдаан тэмцээнд оролцож, эхний байруудыг эзлэх болжээ.    Рютан 22 настайдаа нисэхийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшин, цэргийн нисэх хүчинд инженерээр ажиллаж болов. 1982 онд 39 настайдаа Мохабэ нисэх буудлын ойролцоо өөрийн компаний үндэс суурийг тавьж, шинэ төрлийн нисэх онгоцны технологи боловсруулахаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр нийт 46 туршилтын загвар бүтээсний эцэст 1986 онд бүтээсэн түлшгүй онгоцны загвар түүнийг алдаршуулжээ.

Уг загвар бага хурдтай салхины дэмжлэгтэйгээр, нэг ч удаа газардалгүйгээр 9 хоногийн турш ниссэн байна. Өмнө нь бүтээгдэж байгаагүй шинэ технологи бий болгох нэгэн хүсэл нь биелсэн Рютан дараагийн шинэ зорилго өвөрлөх болсон нь сансарт чиглэж, 1992 оноос сансарын хөлгийн гар хийцийн загваруудыг бүтээж эхлэв. Гэвч нисэх техникийн салбарын бараг оройд нь гарсан түүнд сансарын технологийг тэгээс нь эхлэн суралцах шаардлагатай болжээ. Хуулбарлан дууриалгаж, санаа авах хөлгийн загвар Шатллыг эс тооцвол бараг байгаагүй тэр үед сансарт нисч эргэн ирэх сансарын хөлгийн дизайныг боловсруулж эхэлсэн байна.  НАСА-гийн Шатлл хөлгийн хүрэх өндөр дунджаар 400 км байдаг. Хөлгийг ийм хэмжээний өндөрт хөөргөхийн тулд дууны хурднаас 20 дахин их аймшигтай өндөр хурд шаардлагатай. Иймд Рютан ойролцоогоор 100 км өндөр буюу дууны хурднаас 3 дахин өндөр хурдыг сонгон, дөнгөж 20 ажилчинтай түүний компани хангалттай төсөв хөрөнгөгүй нөхцөлд сансарын хөлгийн бодит загварыг 2001 оноос бүтээж эхэлжээ. Тэд шаардлагатай сэлбэг хэрэгслийг хаягдсан онгоцноос аваx зэргээр боломжит бүх аргыг хэрэглэж байсан ч хөлгийн зүрх болох тийрэлтэт хөдөлгүүр зохион бүтээгчийн санааг илүүтэй зовоож байв.  Аполло төслийн үеэс шингэн түлш бүхий тийрэлтэт хөдөлгүүрүүд сансарын технологид ашиглагдан, шингэн устөрөгч, хүчилтөрөгчийн дэлбэрэлтийн үр дүнд үүсэх тийрэлтийн хүчээр хөлгийг хангалттай өндөрт хүргэх хурдыг үүсгэж байсан боловч хөдөлгүүрийн бүтэц нарийн төвөгтэй, өртөг хэт өндөр байв. Иймд хөдөлгүүрийн өртөгийг багасгахын тулд шинэ төрлийн хөдөлгүүрийн технологи бүтээх шаардлага урган гарсанаар хайбрид буюу хосолмол хөдөлгүүрийг зохион бүтээжээ.    Шинэ хөдөлгүүр шингэн түлшийг хатуу түлш агуулах хоолойд илгээх энгийн бүтэцтэй байв. Хатуу түлш бүрэн шатахгүй байх магадлалтай боловч хамгийн гол нь хөдөлгүүрийн өртөгийг хангалттай хэмжээнд хүртэл бууруулж чаджээ. Сансарын хөлөг бүтээхэд тулгамдсан дараагийн асуудал нь хөлгийн жинг буруулах явдал юм. Рютан нисэх онгоц бүтээж байсан туршлагадаа тулгуулан нүүрстөрөгч болон хуванцар материалаас бүрдэх хөнгөн боловч бат бөх их биеийг бүтээв. Сансарын хөлгийн санаа төрсөн тэр үед анхлан шийдсэн өөр нэг асуудал нь хөлгийг агаараас хөөргөх явдал байв.  Сансарын хөлөг болон хиймэл дагуулуудыг хөөргөхөд ихэвчлэн пуужингийн технологи ашиглаж газраас хөөргөдөг. Энэ технологи харьцангуй жин ихтэй ачааг сансарт хүргэх боломжтой боловч дэлхийн татах хүчийг давахын тулд их хэмжээний энерги шаардагддагаас өртөгийн хувьд хэт өндөр байдаг. Тэгвэл Рютан сансарын хөлгийг тээвэрлэгч онгоцны тусламжтайгаар агаараас хөөргөхөөр шийджээ. Сансарын хөлгийг тээвэрлэгч онгоцонд бэхлэн 1 цагийн нислэгийн дараа 15 км өндөрт гарна. Энэ үед сансарын хөлгийн тийрэлтэт хайбрид хөдөлгүүрийг ажиллуулан бараг эгц босоо чиглэлээр хөөргөж, 80 секундын дотор 100 км өндөрт хүргэнэ.  15 км өндөрт агаарын эсэргүүцэл дэлхийн гадарга орчимоос 9 дахин бага учир сансарын хөлөг хөөрөхөд илүү хялбар байх болно. Хөлөг бүтээх ажил эхэлснээс хойш 9 сарын дараа тээвэрлэгч онгоц Вайт найт бэлэн болов. Ийм төрлийн далавчит онгоц бол Рютаны хувьд хамгийн сайн хийж чаддаг ажил нь юм. 2002 оны 8 сард туршилтын нислэг хийгдэж хувийн компаний бүтээсэн анхны сансарын хөлгийн төслийн эхний шат амжилттай хэрэгжив.    Сансарын хөлгийн нислэгийн хамгийн чухал үе нь дэлхийн агаар мандалд орж ирэх үе билээ. Энэ үед агаарын эсэргүүцлийг даван туулж, хөлгийг хэрхэн эсэн мэнд буулгах нь зохион бүтээгчдийн хувьд хамгийн том бэрхшээл байдаг. Мөн Шатлл хөлгөөс өөр дэлхийд эргэн ирж, газардах чадвартай сансарын хөлгийн жишээ байдаггүй. Уг хөлөг дулаан тусгаарлагчаас авахуулаад хөлгийн түвшинг тогтвортой барих компьютерийн системээр хүртэл тоноглогдсон боловч 2003 онд Колумбиа хөлөг далавчинд нь үүссэн жижиг хэмжээний нүхнээс үүдэн сүйрсэн гашуун түүхтэй билээ.  Рютаны хувьд ч бас ийм тохиолдлын гэрч болж байжээ. 1967 онд түүнийг цэргийн нисэх хүчинд ажиллаж байх үед туршилтын нислэг хийж байсан X-15 сөнөөгч онгоц агаар мандалд тогтворжилтоо хангаж чадаагүйгээс осолдож, түүний дотны нөхдийн нэг амиа алдаж байв. Иймд тэрээр хөлөг агаар мандалд орж ирэх үед тэнцвэрээ өөрөө олж, газардах чадвартай загварыг эрэлхийлжээ. 6 жилийн турш төрөл бүрийн загваруудыг туршиж үзсэний эцэст сансарын хөлгийн далавчийг босоо чиглэлд эргүүлэх боломжтой загвар дээр тогтов.  Уг загварыг бүтээх санааг тэрээр агаарын теннисний бөмбөгнөөс олж харжээ. Бөмбөгийг ямар ч өнцөгөөр цохиход хэсэг хугацааны дараа тэнцэрээ олж, эргэлдэлгүйгээр цохилтын зүгт зөв чиглэж чаддаг. Үүний нууц нь бөмбөгний далавчны хэсэг юм. Хэрэв сансарын хөлгийн далавчийг босоо чиглэлд байрлуулбал агаар мандалд уруудах үед хөлгийн хөндлөн буюу хавтгай чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тогтвортойгоор хөвөх мэт доошлох (feathering) боломжтой.    Шатлл хөлөг өндөр хурдтайгаар агаар мандалд орж ирдэг учир агаарын эсэргүүцэл асар их саад учруулдаг. Тэгвэл түүнээс 7 дахин бага хурдтай шинэ загварын далавчыг нугалж, эргүүлбэл хөлгийн хурдыг сааруулж, агаарын эсэргүүцлээс үүдэх их хэмжээний халалтаас зайлсхийх боломжтой болжээ. Уламжлалт сансарын хөлөг агаар мандалд орох үед хөлгийн гадаргын халалт 1650 хэмд хүрдэг бол шинэ загвар халалтыг 260 хэмд хүртэл бууруулав. Гэвч энэ арга нь нисэх төхөөрөмжийн хувьд бараг байж боломгүй арга байв. Онгоцны хамгийн чухал хэсэг болох далавчийг хөдөлгөөнд оруулах нь эрсдэлтэйд тооцогдож байжээ. Харин хөлөг 17 км өндөрт орж ирэх үед далавчийг ердийн байрлалд шилжүүлэн планер хэлбэрийн нислэгийн горимд шилжинэ.  2003 оны 12 сард далавчыг нугалж эргүүлэх боломжтой сансарын хөлгийн Спэйсшип-1 загварын туршилт эхлэв. 15 км өндөрт сансарын хөлөг тээвэрлэгч онгоцноос салж, хайбрид хөдөлгүүр ажиллагаанд залгагджээ. Хөлгийн хурд дууны хурдны 120 %-д хүрэх үед хөдөлгүүрийг зогсоож, 20 км өндөрөөс сансарын хөлгийг агаар мандалд унагаж доошлуулж эхлэв. Туршилтаар хөлөг хангалттай тогтворжилтыг үзүүлж, сансарын хөлгийг агаараас хөөргөх, агаар мандалд орох үед хөвөх мэт доошлуулах Рютарын хос санаа бодит байдал болов.

Эх сурвалж: http://robomec.blogspot.jp/2012/12/blog-post_14.html

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.