Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ц.Элбэгдорж: Үндэстнийхээ өмнө гавьяа байгууллаа

НИЙТЛЭСЭН: 2017-02-22 16:44:28
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" таван боть төслийг хэрэгжүүлсэн юм байна.

Уг төслийн нээлт өнөөдөр /2017.02.22/ Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж, “Монголын эртний түүх” таван боть ном уншигчдын хүртээл болж эхэллээ.

"Монголын эртний түүх" таван боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ чухал ач холбогдолтой аж.

Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн таван боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна.

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу 2 сарын өмнө та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” таван боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг.

Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал болон бусад эрдэмтэд, судлаачид нийлж энэ сайхан ажлыг хийсэнд туйлын талархаж байна. Та бүхэн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс үндэстнийхээ өмнө сайхан гавьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 2,4 дахин багассан. Бид төсвөө 240 хувиар, 11,5 тэрбум төгрөгөөс 4,5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байна. Танагдсан зардлаа улам тэвчиж, Монголын үнэртэй, нэртэй, Монголын агуулгатай, Монголын гэсэн сайн санаачлагыг дэмжээд явж байгаа.

Сэтгэл байвал, дээрээс нь санаачилга байх юм бол үр дүн гардаг юм байна. Монгол төрийн дэмжлэг, оролцоо, сэтгэл гэдэг бол багаддагүй юм байна гэдгийг би эндээс харж байгаа.

Хийж хэрэгжүүлсэн 100 гаруй ажлын бараг 30-аад нь Монголын түүх, өв соёлтой холбоотой, ажил, санаачилга байсанд би туйлын баярласан. Үнэхээр Монголын түүхэн өв соёл, уламжлал, заншлын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд байлгах нь их чухал зүйл гэдгийг бас энд хэлье.

Мөн нэг сайхан мэдээ бол Монголын түүх, соёл, өв уламжлалыг цаашаа баяжуулан авч явах талаар тусдаа зарлиг гарсан байгаа. Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн зарлиг гарсан” хэмээлээ.

Онцлоход, "Монголын эртний түүх" таван боть номыг дараах эрдэмтэн судлаачид бижээ. Үүнд:

  • "Хүннү" тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

  • "Сяньби" дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

  • "Жужан" гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

  • "Түрэг, Уйгур" дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

  • "Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд" (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн байна.

"Монголын эртний түүх" таван боть бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл аж.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.